Уул уурхайн удирдлагуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Уул уурхайн удирдлагуудтай уулзлаа

Төв  аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 130 аж ахуйн нэгжийн 220 лицензтэй газар байдаг. Мөн жил бүр уул уурхайн аж ахуйн нэгжийн удирдлагуудтай аймгийн удирдлагууд газар ус ашиглах гэрээ байгуулж ажилладаг. Өнөөдөр аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн аж ахуйн нэгжийн удирдлагуудтай аймгийн удирдлагууд уулзалт зохион байгуулж, гэрээгээ байгууллаа. Уулзалтаар Төв аймгийн Засаг дарга орон нутагт уул уурхайн чиглэлээр баримталж буй бодлого, зорилт тэдгээрийн хэрэгжилтийн талаар танилцуулж, ажил хэргийн уулзалтыг зохион байгууллаа. Сүүлийн гурван жилийн байдлаар аймгийн орлогын төлөвлөгөө  нэлээд ихээр тасраад байгаа аж. Тухайлбал 2010 онд 825 сая төгрөгөөр тасарчээ. Энэ нь аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд газрын төлбөрөө их хэмжээгээр тасалдуулаад байгаатай холбоотой. Алтан Дорнод Монгол компани 85.9 сая төгрөг, “Аварга авдар баян” компани 35.1 сая төгрөг, “Аварга тосон” 10.1 сая төгрөг, “Нарийн гоолд гоулд” 32.1 сая төгрөг, “Хүдэр Эрдэнэ” компани 21.5 сая төгрөгийн өртэй гээд нэлээд хэдэн компани аж ахуйн нэгжүүд байгаа юм. Нийт газрын төлбөрийн өр 197.4 сая төгрөгт хүрээд байгаа гэнэ.

Энэ үеэр аймаг орон нутгийн төсөв, санхүү, татвар төлөлтийн байдал цаашдын зорилт арга хэмжээний талаар, ашигт малтмалын тухай болон татварын холбогдолтой хуулийн өөрчлөлтийн талаар холбогдох мэргэжилтэнгүүд мэдээлэл хийлээ. Мөн усны нөөц ашиглах гэрээ байгуулах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоосон тухай болон түүнд хамрагдсан тусгай зөвшөөрлийн талаар харилцан ярилцлаа.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж