УИХ-ын үйл ажиллагааг сурталчлав

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын үйл ажиллагааг сурталчлав

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд  УИХ-ын  үйл ажиллагааг  сурталчлах өдөрлөг   Дорноговь аймагт  энэ сарын 15-нд боллоо. Энэ арга хэмжээнд  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь, УИХ-ын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн дарга  Ц.Магнайсүрэн  болон холбогдох албаны хүмүүс оролцож, УИХ-ын үйл ажиллагаа хийгээд цаг үеийн асуудлаар  иргэд хөдөлмөрчидтэй уулзан иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Хөдөө аж ахуйн Биржийн тухай хуулийн төсөл, Төсвийн тухай хуулийн төслийн агуулгыг  Дорноговьчуудад танилцуулан тэдний санаа бодлыг сонсох уулзалт боллоо.Иргэд ч эдгээр хуулийн төслийг цаг алдалгүй хэлэлцэж, шуурхай батлахыг албаныхнаас хүслээ. Мөн УИХ-ын Тамгын газраас УИХ-ын үйл ажиллагааг  иргэдэд нээлттэй хүргэх зорилгоор  аймгийн Засаг даргын тамгын газарт дөрвөн сая төгрөгийн тоног төхөөрөмж гардуулав. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Монгол Улс болон Дорноговь аймгийн хөгжлийн тулгамдсан асуудлууд, цаашдын зорилт” сэдвээр  ЭМШУИС-ийн харъяа Дорноговь аймаг дахь салбар сургууль дээр лекц уншсан бол, “Саранхөхөө” театрт УИХ-ын гишүүн Я.Батсуурь  ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ хэрхэн сонгох талаар лекц уншив.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж