
Бразиль улс Палестиныг бие даасан улс болохыг саяхан хүлээн зөвшөөрсөн бөгөөд улмаар баасан гаригт ноён Аббас Бразилийн нийслэл Бразилиад Палестины элчин сайдын яамыг барих шав тавих ёслолын ажиллагаанд оролцох юм. Харин Бразиль улсын төлөөлөгчийн газар 2004 оноос хойш Палестины Рамаллагийн баруун эрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард Бразилийн Ерөнхийлөгч Луиз Иначио Лула да Силва Палестинд айлчилж байжээ.
Б. Энхцэцэг