
Аймгийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын даргаар Засаг дарга Ц.Жанлав, дэд даргаар нь аймгийн орлогч Л.Хишигтогтох, нарийн бичгийн даргаар АЗДТГ-ын Төрийн захиргаа Удирдлагын хэлтсийн дарга Б.Золжаргал нар томилогджээ. Аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийтдээ урьдчилсан байдлаар 400 сая төгрөгийн зардал төсөвлөөд байна. Ойгоо угтаж байгууллага бүр нэг бүтээлч ажил өрнүүлэх уриалга гаргаад байгаа аж.