“Алиса гайхамшгийн оронд” Монголд нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.08-нд нийтлэгдсэн

“Алиса гайхамшгийн оронд” Монголд нээлтээ хийнэ

Холливуудын нэрт найруулагч Tim Burton-ны ээлжит бүтээл “Алиса гайхамшгийн оронд” үлгэрийн кино дэлхий дахинд нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 311,922,801 долларын ашиг орлого олоод байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 957,200 долларын ашиг олж, Box Office-ын жагсаалтын тавдугаарт бичигджээ. Жүжигчин Johnny Depp, Anne Hathaway нарын хамтран тоглосон “Дисней” компанийн бүтээл энэхүү гурван хэмжээст кино энэ сарын 17-нд Монголд албан ёсоор нээлтээ хийх болсон баяртай мэдээг дуулгая. “Alice in Wonderland” буюу “Алиса гайхамшгийн оронд” кино “Өргөө”-д энэ сарын 17-ноос гарч эхлэх юм.
М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж