Хүүхдүүдэд ном бэлэглэжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Хүүхдүүдэд ном бэлэглэжээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон Ирмүүн агентлаг хамтран хүүхдийн асрамж, халамжийн 36 байгуулагын хүүхдүүдэд шинэ оны бэлэг болгон ном бэлэглэжээ.  Энэхүү арга хэмжээ Хүүхдийн ордонд зохион байгуулсан бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын удирдлага, “Ирмүүн” агентлагийн удирдлага,  хүүхдийн асрамж, халамжийн төвийн асруулагч хүүхдүүд, багш нарын төлөөлөл оролцлоо. 2010 онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь тус агентлагтай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн гарын үсэг зуралцсан байна. Энхэүү санамж бичгийн дагуу хүүхдийн асрамж халамжийн төвийн номын сангийн фондыг баяжуулах, тэдэнд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой хандивын арга хэмжээг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа аж. Энэ онд нийт 7,3 сая төгрөгийн ном, сэтгүүлийг хандивласан бөгөөд энэ удаад сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан 107 шилдэг хүүхдэд 1.5 сая төгрөгийн өртөг бүхий “Цондоолой, Цүндээлэй хоёр” комик, “Динза” зэрэг номнууд, мөн тус байгууллагын эрхлэн гаргадаг ном, сэтгүүл зэргийг “гардуулж өгчээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж