“Gnomeo and Juliet” 25 саяыг олоод байна

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

“Gnomeo and Juliet” 25 саяыг олоод байна

Энэ сарын 11-нд Их Британи, АНУ-д нээлтээ хийсэн Touchstone pictures-ын томоохон бүтээл “Gnomeo and Juliet” нээлтээ хийснээс хойш 25,4 сая ам.долларын ашиг олоод байна.
Хүүхэлдэйн кино урлагийн цоо шинэ дэвшилтэт алхам болох CGI /computer generated imagery/-гаар бүтээсэн Gnomeo and Juliet нь алдарт Уильям Шекспирийн Ромео Жульеттаас сэдэвлэн цоо шинэ адал явдлууд бүхий, элэг хөшөөм гайхалтайгаар бүтээсэн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино юм.
Келли Эсбюри найруулагчаар нь ажиллаж, алдарт дуучин Элтон Жон гүйцэтгэх продюссер хийсэн энэ бүтээл нэлээд амжилт эзэддээ дагуулах болно хэмээн кино шүүмжлэгчид бичиж байсан юм.
Гол дүрийн Gnomeo буюу Ромеод “Wanted” киноны гол дүрд Анжелина Жолитай хамт тоглосноор нь бидний сайн мэдэх Жеймс Маквой дуу оруулсан бол Жульеттад 2010 онд дэлгэцнээ гарсан "Зэрлэг бай", "Хүн чоно", "Гулливерын аялал" зэрэг кинонуудад гол дүр бүтээж уран бүтээлийн олз омог арвин байгаа жүжигчин Эмили Блант дуу оруулсан байна.
Мөн Тибальтад Жэйсон Стэтхам, лорд Редбрикд Майкл Кэйн гэх мэтчилэн олон алдартнууд бусад дүрүүдэд дуу оруулжээ.
Gnomeo and Juliet-ын бас нэгэн онцлог нь тус хүүхэлдэйн киноны хөгжмийг олон нэрт дуучид хамтран бичиж, дууг нь дуулсан байна. Дээр дурдсан Элтон Жон болон Лэди Гага, Крис Бэкон, Нелли Фуртадо зэрэг хөгжмийн ертөнцийн томчуудын нэрс энд нэрлэгдэх аж. 3D-гээр бүтээгдсэн тус хүүхэлдэйн кино нь энэ оны томоохон анимэйшн төслүүдийн нэг юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж