Дарьгангын та нутагт 230 галт уул бий

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Дарьгангын та нутагт 230 галт уул бий

Оросын эрдэмтэд болох Эрхүүгийн хүрээлэнгийн лабораторийн дарга Сергей Рассказова, Монголын шинжлэх ухаан Академийн одон орон, геофизикийн судалгааны төвийн нөхдийн хамт Монголын галт уулыг 20 гаруй жил судалж байгаа аж. Тэд судалгааныхаа явцад Дарьгангын нутагт очсон байна. Энэ газарт 230 галт уул байдаг. Экспедицид оролцсон оросын эрдэмтэд галт уулын үзэсгэлэнт байдлыг бахдаж судласан байна. Эдгээр галт уул идэвхжсэн талаар домог өнөө хир Монголын тал нутагт байдаг аж. Эрхүүгийн эрдэмтэд судалсан галт уул бүрээс бараг 90 орчим кг царцсан лавын дээжийг хүрээлэнгийн лабораторид авчирчээ.

Одоо Эрхүүгийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд дэлхийн царцасыг нарийн судалж байгаа гэнэ. Юуны түрүүнд бүх дээжийг жижиглэж, химийн янз бүрийн шинжилгээ хийж, изотопыг тодорхойлох шаардлагатай гэж Сергей Рассказов ярилаа. Тэгсэн тохиолдолд хэзээ, ямар гүнээс галт уул оргилсныг мэдэх боломжтой аж. Үүнийг тодорхойлсны дараа Азийн аль нэг нутаг дэвсгэрт тохиох газар хөдлөлтийн үйл явцын талаар ярих боломжтой гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж