
Мөн сургуулийн өмнөх, бага, дунд, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг хавсралтаар батлав.
Нэг хүүхдэд ногдох дундаж нормативаар санхүүжүүлэх зардлын гүйцэтгэлийг хүүхэд өдрөөр хянаж зөрүүг хагас, бүтэн жилээр тооцож санхүүжүүлж байхыг сайд Ё.Отгонбаяр, С.Баярцогт нарт даалгалаа.
Хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээ, эрүүл ахуйн шаардлага, орчны ариун цэвэрт тогтмол хяналт тавьж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт үүрэг болгосон байна.