Израилийн алмаз арилжаалагчийг хөөжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Израилийн алмаз арилжаалагчийг хөөжээ

Израилийн нэгэн арилжаалагчийг „цуст алмаз“-ыг Израиль руу хууль бус замаар авчирсан хэргээс болж Алмаз эрдэнийн хөрөнгийн бирж дээрээс хөөсөн байна. Дэвид Вардиг 140 мянган ам.доллараар үнэлэгдэх Зимбабвегийн алмаз чулуунуудыг хил давуулсан гэж баривчилсан юм. Зимбабвегаас алмаз эрдэнийн экспортыг хориглосон байгаа билээ. Африкт алмазны наймаанаас болж олон хүн амиа алдаж, зарим газар дайн болдог. 2002 онд Кимберли Процесс хориг тогтоосон юм. Нийт 75 улс үүнд нэгдсэн байдаг ба чулууны гарал үүслийг нь тодорхойлохгүйгээр экспортлохыг хориглодог юм. Кимберли процесс нь чулууг ямар нэг байдлаар зөрчилдөөнтэй холбоогүй гэдгийг тогтоодог. „Цуст алмаз“ гэдэг нь дайны санхүүжилт хэрэгтэй байгаа зэвсэгт бүлэглэлүүд, босогчдын нийлүүлсэн  засаагүй чулуунууд юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж