Хадгаламжийн харилцагч нар бүх АТМ-аар үйлчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Хадгаламжийн харилцагч нар бүх АТМ-аар үйлчлүүлнэ

Хадгаламж банк өчигдрөөс эхлэн  "Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ"-нд нэгджээ. Ингэснээр тус банкны карт эзэмшигч бүх карт хүлээн авагч банкны АТМ төхөөрөмж, ПОС терминалаар үйлчлүүлэх, бусад бүх карт гаргагч банкны карт эзэмшигч Хадгаламж банкны АТМ төхөөрөмж, ПОС терминалаар үйлчлүүлэх бүрэн боломжтой боллоо.  Ийнхүү "Нэг карт- Нэгдсэн сүлжээ" зарчим бүрэн утгаараа хэрэгжиж, аль ч банкны карт эзэмшигч дурын АТМ төхөөрөмж, картаар үйлчлэгч байгууллага, банкны салбар нэгжээс үйлчилгээ авдаг болж буй юм.

Д.Цэц

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж