
Орж ирэх гэж байгаа, ирж бүртгүүлчихсэнийгээ тооцоод ирц 52,3 хувьд хүрснээр хуралдаан эхэлж хэлэлцэх асуудлыг батлахаар болов. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ц.Батбаяр “энэ асуудлыг чинь эхлээд намын бүлгүүд дээр ярилцаж байж Байнгын хороогоор оруулж ирэхээр тохирсон биз дээ. Гэтэл яагаад тохиролцсон зүйлсээсээ буцаад байгаа юм бэ” гэв. Үүнийхээ дараар тэрээр хуралдаанд оролцохгүйгээ хэлээд гарч явлаа. Ингэснээр хуралдааны ирц 50 хувьд хүрэх боломжгүй болов. Удалгүй Д.Арвин гишүүн орж ирснээр Байнгын хорооны хуралдаан үргэлжилж хэлэлцэх асуудлыг дэмжин баталсан байна.
Б.Манд