Австралийн үерийн аюул үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Австралийн үерийн аюул үргэлжилж байна

Австралийн зүүн хойд хэсэгт их хэмжээний үер болж байгаа билээ. Харин үерийн усны хэмжээ улам бүр нэмэгдэх хандлагатай болж байгаа гэж тус улсын Ерөнхий сайд мэдээлсэн байна. Одоогийн байдлаар Квинслэнд мужийн тал нь гамшгийн бүс болоод байгаа. Тус мужийн 15 мянган хүн амтай Эмералд хот одоо үерийн усанд автаж, зөвхөн нисдэг тэргээр л хүрч болж байгаа аж. Долоо хоногийн дотор бүс нутгийн бараг бүх гол үеэрлэсэн байна.

„Нэгхэн шөнийн дотор юмс маш их өөрчлөгдлөө. Өчигдөр энэ хот байдал ийм болно гэж бодоогүй байсан“ гэж Австралийн радиогоор хэлсэн байна. Усны төвшин энэ хотод 15,4 метр болоод байгаа бөгөөд баасан гаригт дахин нэг метрээр нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Хотын иргэд орогнох газар хайж байгаа бөгөөд хүнс зэргийг нөөцөлж байгаа юм. Лхагва гаригт Австралийн Засгийн газраас хоёр ширхэг нисдэг тэрэг гаргаж, Теодор хотын 300 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн юм.

Түүнчлэн 50 мянган оршин суугчтэй Рокхэмптон хотод үерийн аюул нүүрлэж байна. Цаг уурчдын хэлснээр 48 цагийн дараа цаг агаар харьцангуй дээрдэх ч үерийн ус татрах болоогүй аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж