
Өнгөрөгч долдугаар сараас эхэлсэн Иргэний шинэчилсэн бүртгэл улсын хэмжээнд 90 гаруй хувьд хүрээд байгаа. 2011 он гарахад ганцхан хоног үлдсэн энэ үед Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэний үүргээ биелүүлж шинэчилсэн бүртгэлдээ өнөөдөр хамргаджээ. Улирч буй 2010 оны онцлох үйл явдлын нэг болох иргэний шинэчилсэн бүртгэлийг нээж Ерөнхий сайд С.Батболд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж байсан юм. Ирэх онд ч шинэчилсэн бүртгэлийн явц хэвийн үргэлжилнэ.
С.Отгон