Флорида хамгийн хачин мужаар тодров

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Флорида хамгийн хачин мужаар тодров

Муурын зулзагатай хайрцгуудыг аюулгүй болгосон гэдгийг хачин үйл явдалд тооцож байна. Фото: Photl.com     

Америкийн Флорида муж нь тус орны хамгийн хачин мэдээ гарч ирдэг гол муж болсон байна. Өнгөрч буй оны ер бусын хачирхалтай үйл явдалд дүгнэлт судалгаагаа хийгээд ийм дүгнэлтэд Agence France-Presse хүрчээ.

Яг л Флорида мужид сонин хачин явдал их гарч тэр нь гадаад дотоодын хэвлэлээр ихээхэн бичигдсэн байлаа. Тэнэг мангар гэмт хэрэг, амьтан оролцсон инээдэмтэй түүх, аврах албанд ирсэн янз бүрийн гайхалтай дуудлага зэрэг хэвлэлээр ихээхэн шуугиулсан юм.

Эдгээр үйл явдалд муурын зулзагатай хайрцгуудыг аюулгүй болгосон, нохойд довтолсон матрыг хөнөөсөн, ууж байсан шар айргийг нь хураасан эхийнхээ талаар аврах албанд утасдсан ба талийгаач эмэгтэйн чандрыг санамсаргүйгээр зарсан зэрэг түүх оржээ.

Өгзөгтөө хавчуулагдсан кокаин ба марихуана зэрэг мансууруулагчдыг өөрийн биш гэж цагдаа нарт мэдэгдээд хаанаас тэнд орсныг мэдэхгүй байгаа гэх эрэгтэйн түүх бас Флоридагийнх юм. Мөн Флоридад шашны үйлдэлд ашиглаж байсан эмгэн хумсны салстад хордсон, машинд нь байсан нохой түүнийг хөдөлгөн эзнээ дайрсан замын осол зэрэг хэрэг гарчээ. Харин агентлаг ийм хачин хэрэг уг мужид хичнээн байсан талаар дуугарсангүй.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж