
Times of India сонинд мэдээлснээр өмнөх дээд амжилт нь Ражистан мужийн 90 настай зарц Нана Рама Джогийнх байсан ба түүнд 2007 онд эхнэр нь 22 хүүхдийг нь төрүүлж өгчээ. Шинэ дээд амжилтын эзэн Хойд Энэтхэгийн Харьян мужид амьдардаг бас л фермд зарцлагддаг хүн ажээ.
Рагавын насыг баримтаар нь шалгасан ба түүний эхнэр Шакунтала одоо 55 настай. Рагавын хүү төрсөн эмнэлгийн эмч нар 94насанд эцэг болохыг бүрэн үгүйсгээгүй ч энэ насанд эцэг болох магадлал маш өчүүхэн гэжээ.
Энэтхэгчүүд өндөр насандаа эцэг, эх болсон дээд амжилтуудыг нэг биш удаа эвдэж байгаа ажээ. Хоёр жилийн өмнө 70 настай эмэгтэй 77 настай нөхрийнхөө хүүхдийг төрүүлсэн байлаа.
Ш.Мягмар