Өгөгдөл хадгалах төхөөрөмж буюу флаш
дискийг зөвхөн мэдээлэл зөөж, хадгалахад ашиглах нь хангалтгүй ажээ. Авч
явахад авсаарханаас гадна өдөр тутмын хэрэглээ болсон энэ өчүүхэн
биетэй зөөврийн дискийн багтаамж төдийгүй хэлбэр, хэмжээг нь ч өөрчилж
болохыг дараах бодит жишээнүүдээс харж болно. Америкийн хамгийн этгээд
сонирхолтой зүйлийг нэрлэдэг сайтаас "Хамгийн сонирхолтой флаш дискүүд"
хэмээн тодруулсан арван өгөгдөл хадгалах төхөөрөмжүүдээс эхний тавыг нь
танилцуулж байна.

Лонх онгойлгодог флаш
25 мегабайтын багтаамжтай 43 долларын
үнэтэй энэхүү флаш дискээр элдэв лонхны бөглөөг онгойлгож болох
зориулалтаар загварчлан хийжээ. 25 мегабайтаас гадна 1,2,4,16 гигабайтын
багтаамжтай нь ч бас байдаг ажээ.
Алдааг тань флаш диск арилгана
Гадуураа баллууран бүрээстэй уг флаш
дискийг оффисын ажилтнууд ашигтай талыг нь бодож хамгийн их авцгаадаг
ажээ. Баллуурдаж болохоор юу л байна, хадгалж, зөөж болохоор ямар файл
байна энэ бүхнийг түүнд даатгах хэрэгтэй.
Эх сурвалж: “Компьютер таймс”