
Бээжин хотын цалингийн доод хэмжээ эдүгээ 960 юан/144 доллар/ байгааг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 1160 юан/175 доллар/ болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн тухай Засгийн газрын вэб сайтад лхагва гаригт мэдээлсэн байна.
Өнгөрөгч зургадугаар сард Бээжин хотын оршин суугчдын цалингийн доод хэмжээг бас 20 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ. 2010 онд хөдөлмөрийн зөрчил маргаан удаа дараа өрнөж, ажилчид амиа егүүтгэх тохиолдол олон удаа гарсан тул бага цалин хөлс авдаг ажилчдын дургүйцэл ил тод болж эхэлсэн аж.
Сүүлийн хоёр жилд анх удаа мөнгөний ханшгүйдэл 5 хувиар өсч, өнгөрөгч сард хүнсний бүтээгдэхүүний үнэ 12 хувиар өссөн байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг