Шинэ ерөнхийлөгчийн ёслолын ажиллагаанд оролцоно

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Шинэ ерөнхийлөгчийн ёслолын ажиллагаанд оролцоно

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон  ирэх бямба гаригт Бразилийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Дилма Руссеффийн  албан тушаалдаа орох ёслолын ажиллагаанд оролцоно гэж Төрийн департментаас мэдээлжээ.
АНУ-ын Төрийн департмент “Бразил улс Америк тив төдийгүй дэлхийн хэмжээний онцгой чухал түнш орон бөгөөд Бразилийн шинэ Засгийн газар, Бразилийн ард түмэнтэй АНУ цаашид хоёр талын харилцаа, бүс нутаг, дэлхийн хэмжээний өргөн цар хүрээтэй асуудлаар хамтран ажиллахаа улам гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байна” гэж нэгэн мэдэгдэлдээ дурдсан байна.
Уг мэдэгдэлд “АНУ шинээр сонгогдсон ерөнхийлөгч Руссефф болон түүний засаг захиргаатай эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэх талаар хүчин чармайлт гарган ажиллана” гэж дурдсан аж.
АНУ болон Бразил улс гадаад худалдаа, эрчим хүч, аюулгүй байдлын салбарт нягт хамтран ажиллаж байгаа юм.
Бразилийн албан ёсны мэдээллийн эх сурвалжийн дагуу шинэ ерөнхийлөгчийн албан тушаалдаа орох ёслолын ажиллагаанд 12 орны төрийн тэргүүн, 34 орны өндөр хэмжээний тусгай элч төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцохоор болж байгааг мэдээлсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж