НӨАТ-ийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

НӨАТ-ийн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээр эхэлнэ. Энэхүү төслийг Засгийн газраас боловсруулан 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн аж.

Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж нэгэн шинэ хуулийг батлана.

Түүнчлэн хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсаас Доминиканы Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэнэ. Өнөөдрийн чуулганаар нийт найман асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж