Гурван жилийн хугацаанд Иран атомын бөмбөгтэй болно

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Гурван жилийн хугацаанд Иран атомын бөмбөгтэй болно

Израилийн Гадаад харилцааны сайд техникийн асуудлаас шалтгаалан атомын бөмбөг хийх гэсэн Иран улсын төлөвлөгөө сааталд орж байна гэж лхагва гаригт мэдээлсэн байна.
Израилийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга асан Moshe Yaalon нэгэн хэвлэлийн бага хурал дээр Тегеран атомын бөмбөг хийх зорилтоо хэрэгжүүлэхэд наад зах нь гурван жилийн хугацаа шаардах болно гэжээ. Гэвч Иран улс өөрөө атомын бөмбөг хийх ямар ч эрмлзлэлгүй байгаа гэж зүтгэсээр байгаа юм.
Израилийн зэвсэг хүчний ажилтнууд Тегеран атомын бөмбөг хэрхэн яаж хийх талаар мэдлэг мэдээлэлтэй байгаа боловч зарим материал нь дутаж байгаа юм гэжээ.
Yaalon “Энэхүү тулгарч буй бэрхшээлээс шалтгаалан атомын бөмбөг хийх төлөвлөгөөгөө хойшлуулахад хүрч байгаа болохоос атомын бөмбөг хийх хүслээсээ хэзээч ухарч няцахгүй, Иран улс одоохондоо бие даан бөмбөг хийх чадваргүй байгаа юм” гэж Radio Israel-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрбээр барууны орнуудын гаргаж буй хүчин чармайлт нь Иран улсын цөмийн зэвсгийн мөрөөдлийг  үр дүнд хүргэхгүй байхад чиглэх ёстой гэсэн байна.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж