Ц.Батбаяр гишүүнийг шахаанд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Ц.Батбаяр гишүүнийг шахаанд оруулжээ

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан эрхэм гишүүн Ц.Батбаярыг Ерөнхий сайд С.Батболд шахаанд оруулжээ. Өргөн барьсан бичгээ буцаан татаж авч хамтарсан Засгийн газрын бүрэн бүтэн байдлыг сахиж үлдээхийг МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд гишүүнд тулгасан аж. Ц.Батбаяр гишүүн, мөн түүний хамт бичиг өргөн барьсан Ц.Сэдванчиг гишүүн ч байр сууринаасаа ухарч сайдыг огцруулах саналаасаа буцаж мэдэхээр байгаа гэнэ. Харин сайдыг огцруулахыг шаардсан гурав дахь хүн болох гишүүн С.Эрдэнэ байр сууриа өөрчлөхгүй хэмээжээ.

Ийнхүү Ерөнхий сайдын шахаанд орсон Ц.Батбаяр гишүүн Д.Зоригт сайдыг огцруулах саналаасаа татгалзаж мэдэхээр болсон тухай Төрийн ордонд шуугиж эхэллээ.

                         
  Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж