
Иймд салхи, шуурганы үед малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс хамгаалах шаардлагатай. Мөн энэ өдрүүдэд холын замд гарахаас зайлсхийх, замд зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцаслах, техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуйг сайтар судлахыг Улсын Онцгой комиссоос анхааруулж байна.
Цаашид хүйтний эрч эрс чангарах учир холбогдох байгууллагууд өөрсдийн үүргээ сайтар биелүүлэх, ард иргэдийн аюулгүй байдлыг сайтар хамгаалж ажиллана уу. Үүнд:
-Төвийн төвлөрсөн эрчим хүч, дулаан дамжуулалтыг хэвийн ажиллуулах, нүүрсний нөөцийг зохих түвшинд байлгаж, бэлэн байдлыг хангах
-Аймаг, сум багийн харилцаа холбоог тасралтгүй хангах, холбоо харилцаа тасарсан газруудын шугам сүлжээг сэргээх,
-Хальтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдаж болзошгүй учир хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгойлон анхаарах,
-Зорчигчдын аюулгүй байдлыг хангасан жолооч, тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гаргах,
-Салхи шуурга, зам давааны нөхцөл байдал хүндэрсэн үед зайлшгүй замд гарах шаардлага гарвал иргэд өөрсдөө машин техникийн бүрэн бүтэн байдал, жолоочийн ур чадварыг зөв үнэлэхийг анхааруулж байна.