
Дашрамд дуулгахад, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрас шинэ жилийн баярын өмнөх өдрүүдэд худалдааны зах, бөөний төвүүдэд хүнсний аюулгүй байдлын шалгалт хийжээ. Шалгалтаар дээрх худалдааны газруудын лангуунд шошгогүй, хугацаа дууссан, үйлдвэрийн шошгоны огноо тавигдаагүй хиам, бялуу, наполеон торт, шавьжаар бохирдлогдсон хүүхдийн будаа, үнэртэй гурил зэргийг худалдаалж байгааг тогтоожээ. Мөн хугацаа дууссан хоол амтлагчууд / супер амтлагч/, 075 гр-ийн хоёр нэр төрлийн кетчук /Янта/, 25гр, 50гр, 150 гр, 250гр гэх мэт өвлийн өвгөний зурагтай болон өндгөн хэлбэртэй шоколад, хуурамч савлагаатай үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхой бус шоколадны цуглуулга, хатаасан жимс, жимсгэнэ, үзэм, чихрүүд худалдаалагдаж байгаа ба тэдгээрийн 92 хувь нь импортын хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа аж. Дээрх бүтээгдэхүүнүүдээс дээж авч шинжилгээ хийхэд нянгийн бохирдолтгүй гарч байгаа боловч тээвэрлэлтийн явцад хортон шавьжаар бохирдох, хадгалалтын явцад чанар нь алдагдах, хадгалалтын горимыг зөрчсөн байжээ. Мөн жимс,жимсгэний компот, өргөст хэмх зэрэг хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийг бэлтгэх явцад үр, авгалдайг нь бүрэн цэвэрлээгүй, ариутгах технологи зөрчигдсөнөөс ургамлын гаралтай бүтээгдэхүүний шавьж, хорхойн биет байдалд шилжиж, жимс болон хүүхдийн будаанаас ахуйн хортон илэрсэн байна.