Замын цагдаагийнхан шилдгүүдээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Замын цагдаагийнхан шилдгүүдээ тодрууллаа

Замын цагдаагийн газар 2010 оны тайлангийн хурлаа хийж, оны шилдгүүдээ тодрууллаа.  Замын цагдаагийн газрын “Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”- аар Чингэлтэй дүүрэг дэх ЗЦТ-ийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Ууганбат, Сонгинохайрхан дүүрэг дэх ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч В.Батмагнай нар шалгарчээ.  “Ажил мэргэжлийн шилдэг алба хаагч”- аар Сүхбаатар дүүрэг дэх ЗЦТ-ийн дарга, цагдаагийн хошууч Б.Батболд, Чингэлтэй дүүрэг дэх ЗЦТ-ийн хэрэг бүртгэлт хариуцсан орлогч, цагдаагийн ахмад Ц.Батсайхан, Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Төгөлдөр, Мэдээлэл шуурхай албаны хэлтсийн мэдээлэл холбооны хэсгийн сүлжээний инженер, цагдаагийн дэслэгч Э.Гантулга, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч С.Бат, Шөнийн эргүүлийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч О.Мягмарсүрэн, Баянгол дүүрэг дэх ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч А.Мөрөн нар тодорсон аж. Аюулгүй Рэнцэнгийн нэрэмжит шагналын эзэн Орон нутгийн хөдөлгөөний хяналтын хэлтсийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун болсон юм.Мөн  Замын цагдаагийн газрын “Баярын бичиг”-ээр Захиргааны удирдлагын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ч.Батболд, Олон нийттэй харилцах тасгийн байцаагч, цагдаагийн ахмад Д.Сонсголмаа нарын 28 алба хаагч, Баянзүрх дүүрэг дэх ЗЦТ-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Э.Дарханбаяр нарын 17 алба хаагч “Сайшаалын үнэмлэх”-ээр шагнуулсан байна. 

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж