Кассано “Хар улаанууд”-тай нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Кассано “Хар улаанууд”-тай нэгдлээ

Италийн хөлбөмбөгийн муу жаал гэгддэг Антонио Кассано Дубай хотноо шинэ багийнхаа бэлтгэлд нэгджээ. “АС Милан”-ынхан өвлийн бэлтгэлээ хийхээр даваа гаригт Дубайг зорьсон бөгөөд Миланы нисэх онгоцны буудлаас нисэхийн өмнө Кассано шинэ багийнхаа бэлтгэлийн хувцастай гарч ирж, хөгжөөн дэмжигчидтэйгээ мэндчилсэн байна. Адайр ааштай түүнтэй хэр баргийн дасгалжуулагч таардаггүй ч багийн тоглогчид баяртай байгаагаа илэрхийлжээ. Өдгөө 28 настай түүнийг “Сампдория” клуб 2007 онд “Реал Мадрид”-аас авсан бөгөөд боломжийн сайн тоглолт үзүүлж байсан довтлогчийн багаа орхих шалтгаан нь клубын ерөнхийлөгч Риккардо Гарронетай түнжин хагарсных гэнэ.

Харин “Сампдория”, “Милан” багуудын солилцоо албан ёсоор ирэх сарын 2-нд эцэслэн шийдэгдэх ажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж