Зэсийн үнэ дээд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ дээд амжилт тогтоолоо

Лондонгийн металийн бирж дээр тонн зэсийн ханш өчигдөр дээд амжилт тогтоож 10147.5 ам.долларт хүрлээ. Он гарсаар зэсийн үнэ тогтмол өсч байгаа юм. Зэсийн ханш оны өмнө 9900 орчим ам.долларт хүрээд байсан. Тухайн үед олон улсын шинжээчид зэсийн ханш цаашид ч өсч 10000 ам.долларыг давна хэмээн таамаглаж байсан бөгөөд тэдний таамаглал биеллээ олж зэсийн ханш он гарсаар хоёр ч удаа 10000 ам.долларыг давлаа.

Хоёрдугаар сар гарсаар 10100 ам.доллар хүрсэн ч эргэн буурч 9700 ам.долларт хэлбэлзэж байв. Харин энэ удаад дээд амжилт тогтоож 10147 ам.долларт хүрлээ. Манай улс энэ онд зэсийн ханшийг 8700 ам.доллараар төсөөлж суулгаад байгаа. Үүнээс илүү гарсан орлогыг энэ оноос эхлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тогтворжуулалтын санд хуримтлуулахаар болсон. Уг хуулийн дагуу энэ онд тогтворжуулалтын санд 500 орчим тэрбум төгрөг төвлөрүүлнэ хэмээн урьдчилсан байдлаар таамаглаж байгаа билээ.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж