Sean Penn Гайтид бүтээн байгуулалт хийхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Sean Penn Гайтид бүтээн байгуулалт хийхийг уриаллаа

Оскарын шагналт, нэрт жүжигчин Sean Penn газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн Гайти улсад Холливуудын алдартнуудаас хамгийн түрүүнд очиж, тусламжийн гараа сунгаж байсан ба Гайтид туслах байгууллагын менежерээр ажиллаж эхлээд байгаа юм.
Тэрбээр тус улсад зөвхөн нэг удаагийн мөнгөн тусламж биш ихээхэн бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх хэрэгтэй хэмээн үзэж, тус улсаас гаралтай реп дуучин Wyclef Jean-тэй хамтран хэвлэлийн бага хурал хийлгэжээ.
Тэд “Газар хөдлөлтийн гамшгаас олон мянган хүн орон гэргүй болж, тус улс тэр чигээрээ хямралд ороод байна. Гамшиг нүүрлэсний дараахан дэлхий нийт тус улсад анхаарлаа хандуулж байсан боловч, одоо ихэнх нь мартаж эхлээд байна. Гэтэл тус улсад байгаа хүндрэлтэй асуудлууд шийдэгдээгүй хүлээгдсэн хэвээр л байна. Хүүхдүүд боловсрол эзэмшиж чадахгүй, хамгийн наад захын халамж үйлчилгээ хүртэж чадахгүй байна. Бидний эгнээнд нэгдэж, Гайти улсад томоохон бүтээн байгуулалт хийхийг бүх нийтэд уриалж байна” хэмээн ярьжээ.
Мөн тэд өнгөрсөн сард Австри улсын нийслэл Вена хотод очиж, тус улсын засгийн газар болон бизнесийн байгууллагууд Гайтид улсад үзүүлж буй тусламж дэмжлэгээ нэмэгдүүлж буйд талархал илэрхийлсэн байна.
Дашрамд сонирхуулахад, нэрт жүжигчин Sean Penn Гайти улсад нийтдээ нэг сая гаруй ам.долларын тусламж, хандив өгөөд байгаа аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж