Нийт барилгын 70 хувь нь шаардлага хангахгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.29-нд нийтлэгдсэн

Нийт барилгын 70 хувь нь шаардлага хангахгүй байна

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2010 онд улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын ашиглалтын үеийн аюулгүй ажиллагаанд шалгалт хийж үнэлгээ өгөх ба барилга тус бүрт улсын байцаагчийн дүгнэлтийг гаргах ажлыг зохион байгуулжээ. Шалгалтаар Сэлэнгэ аймгийн сургууль, цэцэрлэгүүдийн барилгын үндсэн хийц бүтээцийн төлөв байдал, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, барилгын хүчин чадал, боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж нь багш ажилтан суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдал, боловсролын сургалтын байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад хүрэлцэхүйц зориулалтын барилга байгууламж дотуур байраар хангасан, боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхийг үзэж шалгасан байна.

Ингээд Сайхан сумын XI цэцэрлэг, Сант сумын МСЕБС, Номгон багийн цэцэрлэг, Түнхэл тосгоны сургуулиудад шалгалт хийхэд Барилгын хугацаат засварыг хөрөнгө, санхүүгийн асуудлаас болоод хугацаанд нь гүйцэтгэдэггүй. Барилгад үүссэн эвдрэл гэмтлийг хугацаанд нь бүрэн арилгадаггүйгээс барилгын үндсэн хийц бүтээцэд эвдрэл гэмтэл үүсч улмаар газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвар ослын байдалтай болсон,  Сүхбаатар сумын VII цэцэрлэг, Түнхэл тосгоны цэцэрлэг, Хүдэр сумын цэцэрлэгүүд  Зориулалтын бус барилга байгууламжид сургалт хүмүүжлийн ажил явуулж байгаа зөрчлүүд илэрчлээ. Мөн барилгын дээвэр, инженерийн шугам сүлжээнд эвдрэл гэмтэл үүссэн дотор засал шаардлага хангахгүй болсон барилгууд нийт барилгын 70 хувийг эзэлж байгаа зөрлүүд гарсан байна.

Тухайн байгууллагууд засварын төсвийг батлахдаа ажлын бүрдлийг бүрэн тусгадаггүй, ажлын хэмжээг дутуу гаргадаг, хөрөнгө оруулалтын өртгийг батлаад дараа нь өртөгдөө тааруулан төсвөө хийдэг зэргээс засварын ажил технологийн дагуу бүрэн хийгдэлгүй орхигддог нь дахин хөрөнгө оруулалт шаардах үндэс болж байгаа аж.

Ч.Отгонцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж