Залуу генерал гэж нэрлэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Залуу генерал гэж нэрлэхийг хориглов

БНАСАУ-ын лидер Ким Чен Ирийн хүү, түүний ирээдүйн залгамжлагч Ким Чен Уныг цаашид “Залуу генерал” хэмээн нэрлэж дуудахыг хориглосон шийдвэрийг тус улсын удирдлагын зүгээс гаргажээ. Хойд Солонгосын Засаг захиргаа, БНХАУ дахь худалдааны төлөөлөгчийн байгууллагын ажилтнууд эхний ээлжинд тийм тушаал хүлээн авсан байна. Ким Чен Ун өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр генерал цолоор шагнуулсан юм.

Одооноос эхлэн Ким Чен Уныг  “Хүндэт нөхөр Ким Чен Ун”, эсвэл Цэргийн төв хорооны эрхэм хүндэт орлогч дарга” хэмээн нэрлэж байхаар тогтжээ.  Энэ нь 27 настай залуу генералын нэр хүндийг өргөмжлөн бэхжүүлж буй хэрэг гэнэ. Хойд Солонгост улсынхаа лидерийн төрсөн өдрийг хуанли дээр баярын өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл ирэх жилийн хуанлид Ким Чен Уны төрсөн өдрийг хараахан тэмдэглэлгүй үлдээсэн аж. Түүний өвөг эцэг Ким Ир Сен, эцэг Ким Чен Ир нарын төрсөн өдөр нь бүх нийтийн баярын өдөр юм байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж