Орос улсын Холбооны зөвлөлийн гишүүн асан Игор Изместиевд алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэргээр бүх насаар нь хорих ял оноожээ. Бүгд найрамдах Башкортостан улсаас гаралтай 44 настай Игор Изместиевийг 20 алан хядах үйл ажиллагаа, 12 хүн амины хэрэг түүн дотроос Башкортостаны Ерөнхийлөгчийн хүүгийн аминд халдахаар завдаж, санаатай галдан шатаасан, авилгал авсан, татвараас бултсан зэрэг мөн бусад зүйл ангиар буруутгаж ялласан байна.
Орон нутгийн мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр Изместиев нь 1992 оноос хойш онц ноцтой гэмт хэргийн бүлгийг удирдаж байгаа бөгөөд уг бүлэглэл нь Уралын өмнөд хэсэг дэхь газрын тос боловсруулах гурван үйлдвэрт бүрэн хяналт тогтоохыг оролдож байсан байна. Тиймээс гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч Изместиевийг 2007 оны нэгдүгээр сард баривчилж, бүлгийн гишүүдэд 5-24 жилийн хугацаатай ялын хэмжээг тус тус оноожээ.
Б. Энхцэцэг