Байгалийн гамшигт нэрвэгдсэн улс орнуудад туслах зорилготой НҮБ-ын санд Их Британийн Засгийн газар 40 сая паундын санхүүжилт олгосон байна. Дэлхий дээр жил бүр 260 сая хүн ийм төрлийн гамшигт нэрвэгддэг юм. Их Британийн олгож буй мөнгөний хэмжээ санд дутагдаж байгаа мөнгөний гуравны хоёрыг нь нөхөх боломжтой аж. Олон улсын хөгжлийн газрын нарийн бичгийн дарга Эндрью Мичел мөн байгалийн гамшгийн эсрэг хамтран ажиллахыг уриалжээ.
2010 онд дэлхийд болсон гол гамшгууд болох Гаитигийн газар хөдлөлт, Пакистаны үерт зориулсан тусламж цагтаа очиж чадахгүй байсан төдийгүй зохион байгуулалт муутай байсан байна. Мичелийн үзэж буйгаар энэ нь олон нийтийн зүгээс НҮБ-ын үйл ажиллагаанд дэмжлэг бага үзүүлсэнтэй холбоотой аж. Түүнчлэн арай бага хэмжээний гамшиг олон газар болсон юм. Лесотод улаан бурхан өвчин тарха, Нигерид тугалгын хордлого үүссэн. Эдгээрт зориулж гамшгийн сан дахь мөнгийг зарцуулсан аж.
Э.Очирт