Гватемалд энэ онд нийт 6,502 хүн амины хэрэг гарсан нь өнгөрөгч оноос зургаан хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт хүн амины хэргийн 58 хувь нь Гуатэмал улсын нийт хүн амын 21 хувь нь амьдардаг Гватемал мужид гарсныг тус улсын цагдаагийн ерөнхий газраас мэдэгдсэн байна. Харин нийт хүн амины хэргийн 12 хувь нь Гватемал улсын нийт хүн амын дөрвөн хувь амьдардаг Эскинтла мужид гарчээ.
Б. Энхцэцэг
Хүн амины хэрэгт автобусны жолооч нар ихээр өртөж байгаа бөгөөд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 119 жолооч амь насаа алдсан байна. Түүнчлэн 101 жижиг дэлгүүр хоршоо эрхлэгч, 48 цагдаагийн ажилчид амиа алдсаныг гэмт хэргийн тайланд дурьджээ.
Гватемал улсын Дотоод хэргийн яамны судалгаагаар хүн амины хэргийн 60 хувийг зэвсэглэсэн дээрэмчид энгийн иргэдэд халдсан хэргүүд эзэлж байгаа бол 25 хувь нь дээрэмчдийн хоорондын дайсагналаас үүдсэн байна. Харин үлдсэн 15 хувь нь хулгай дээрмийн хэргээс үүдсэн хүн амины хэргүүд байгаа ажээ. Хэдийгээр гэмт хэргийн гаралт өнгөрсөн оноос багассан ч, аллагын хэлбэрүүд илүү хэрцгий болсныг мэдэгдсэн байна.
Б. Энхцэцэг