Германы сэтгүүлчдийг гэрийнхэнтэй нь уулзуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Германы сэтгүүлчдийг гэрийнхэнтэй нь уулзуулжээ

Ираны
шоронд хоригдож байгаа Германы хоёр сэтгүүлчийг анх удаа гэр
бүлийнхэнтэйгээ уулзахыг зөвшөөрчээ. Уулзалт Ираны баруун хойд хэсгийн
Табриз хотод даваа гаригт болсныг Ираны гадаад хэргийн сайд мэдэгдсэн
байна. Хоригдож байгаа Германы сэтгүүлчид Ираны нэгэн эмэгтэй садар
самуун, хүн амины хэрэгт буруутгагдаж цаазаар ялаар шийтгүүлснийг
сурвалжилж, ярилцлага авсныхаа дараа аравдугаар сард Табриз хотод
баривчлагдсан ажээ.

Германы сурвалжлагч, зурагчин хоёрыг Ираны хуулийг зөрчсөн, түүнчлэн
визний зөрчилтэй байсан тул баривчлан саатуулсан гэж Тегранаас мэдэгдсэн
байна.  Харин арваннэгдүгээр сард Ираны телевизэд Германы хоёр сэтгүүлч
ярилцлага өгөх үеэрээ Германд байсан үймээн дэгдээгчдэд хууртсан
тухайгаа мэдээлжээ.

Ираны гадаад хэргийн яам Германы хоёр иргэнийг гэр бүлийнхэнтэй нь
уулзуулсныг мягмар гаригт мэдэгдсэний хариуд Германы Гадаад хэргийн сайд
Гуидо Уэстэрвэл Ираны талд талархсанаа илэрхийлсэн байна. Гэхдээ Иранд
хоригдож буй хоёр иргэнээ суллуулахын төлөө чадах бүхнээ хийнэ гэдгийг
Берлин дахин дахин мэдэгджээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж