Японы Сангийн сайд Ёшихико Нода шаардлагатай бол иенийн ханшийг бууруулах “зоригтой” алхам хийхэд бэлэн гэж мэдэгдсэн байна. Энэ нь тус улсын мөнгөн тэмдэгтийн ханш өндөр байгаа нь эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлж байгааг баталж байгаа хэрэг болжээ. Японы иен энэ сард л гэхэд ам.долларын эсрэг 2,1 хувиар өссөн байна. Гэвч энэ нь экспортлогчдод муугаар нөлөөлөх аюултай. Арваннэгдүгээр сард тус улсын аж үйлдвэрлэл зургаан сарын дараа анх удаагаа өссөн байгааг харуулжээ. Өмнөх сард хоёр хувиар унасан байсан үйлдвэрлэлийн хэмжээ нэг хувиар өссөн байна. Түүнчлэн жижиглэнгийн худалдаа тооцоолж байснаас илүүгээр нэмэгдэж, ажилгүйдлийн төвшин тогтвортой байгаа нь Японы эдийн засаг сэргэж байгааг илтгэж байгаа юм.
“Иенийн ханш өндөр байгаа нь япочуудын хувьд толгойны өвчин гэсэн үг” хэмээн эдийн засагчид хэлдэг. Өглөөний байдлаар нэг ам.доллар 82.40 иентэй тэнцэж байлаа.
Э.Очирт