зүйл, нээлт өнгөрч буй онд маш олноор гарснаас тэдгээрийг тэр болгон
бүртгэн тэмдэглэх нь хүндрэлтэй байв. Гэсэн ч бидний амьдралд аль болох
их өөрчлөлт авчирсан гэх энэ жагсаалтыг танилцуулья. 2010 он юугаараа
сэтгэлд үлдэх вэ? Лавтай iPad (дөрөвдүгээр сар), Kinect (арваннэгдүгээр
сар) гарч ирсэн ба неандертальцийн геномыг тайлсан (тавдугаар сар) зэрэг
амжилт энэ онд бичигдэж үлдэнэ. Магадгүй, Android үйлдлийн систем
iPhone-тай өрсөлдөхөөр гарч ирсэн мөн Ираны цөмийн хөтөлбөрийг үймүүлсэн
үл мэдэх гаралтай компьютерийн вирус ч гол үйл явдалд орж болно. Энэ
бүгдийг цаг хугацаа байранд нь тавина биз.
iPad
Тоо баримт: Цифра: Apple анх гарч ирсэн эхний хагас жилд нь 7,46 сая iPad худалдав.
Таблет
компьютер хийх, хэрхэн хийхийг чухалчлаагүйд нь iPad бүтээгчдэд
талархах ёстой. Гэхдээ Жобс ба түүний компанийн хэн нь ч ийм зүйлийг
хэрэглэгчдээс гадна контент үйлдвэрлэгчдэд худалдана гэж тооцоолоогүй
байсан байх. iPad гараад хэдэн сар болсны дараа өрсөлдөгч нар нь
өөрсдийн таблетуудыг гаргаж эхлэв. Мэдээж, тэд төмрийн чанар ба үзүүлэх
цэнгээний тоогоор Apple-ийн өрсөлдөгчөө гүйцээгүй билээ. Өрсөлдөгч
наргүй байхад минутад 30 iPad зарагдаж, нийтлэгч нар нь түүний форматын
сэтгүүлүүдийг бүтээж байлаа. Ойрын өрсөлдөгч Samsung Galaxy Tab нь
арилжаагаар тав дахин хоцорч байна. Бусад HP, Research in Motion,
Microsoft ба Google харьцуулж болох бүтээгдэхүүнээ гаргах цагт iPad2
гараад ирсэн байх юм.
Kinect
Тоо баримт: зах зээлд гарч ирсэн эхний 25 хоногт Microsoft 2,5 сая төхөөрөмжөө худалджээ.
Microsoft
энэ жилийн хамгийн футурист (ирээдүйд хандсан) интерфейс бүтээв. Xbox
угтвар төхөөрөмжийн хянагч бие организмын тусламжтайгаар тоглоомыг
удирдаж чадна. Kinect нь гар, хөл ба толгойн хөдөлгөөнийг ойлгон түүнийг
төхөөрөмжид дамжуулдаг.
Эхлээд «Наталь» төслөөр танил болоод байсан
хянагч гарч ирэхийг эртнээс хүлээж байсан юм. Зарагдсан тооноос харахад
хүлээлт талаар өнгөрсөнгүй. Түүнийг зах зээлд гаргаад удаагүй байхад
хянагчид нэвтэрч чадсан олон сэтгэгчид түүнийг зориулалтын бусаар
хэрэглэхээр оролдож байна. Тухайлбал, түүний тусламжтайгаар янз бүрийн
төхөөрөмжийг удирдаж сурснаас гадна, түүнд тохируулсан том хүний
тоглоомуудыг бүтээж, эмнэлэгт хэрэглэж эхэлжээ.
Хэрэглэх боломж
хязгааргүй бөгөөд Microsoft түүнийхээ шийдлийг бага зэрэг нэмэгдүүлэх
ёстой. Одоохондоо Kinect гарын хөдөлгөөнийг ойлгож байгаагаас биш
хурууны хөлдөлгөөнийг уншаагүй байгаа.
Android
Тоо
баримт: Смартфоны дэлхийн зах зээлийн 25,5 хувийг ОС Android 2010 оны
гуравдугаар улиралд эзэлж байгаа нь өмнөх жилийнхээсээ 7,3 дахин их
байна (Gartner, Inc.).
Жилийн
өмнө «Google iPhone-ийг хөнөөхөөр оролдож байна» хэмээн Стив Жобс
хэлсэн байв. Тэр цагаас смартфоны зах зээл хоёр дахин нэмэгдсэн ба харин
ОС Android зах зээлээсээ долоо дахин их хурдтай өсчээ. iPhone нь
Android-ын телефон бүрээс илүү байж чадах авч бүгдийг нь нийлүүлснээс
илүү байж чадахгүй. Энэ жилд Google өөрийн ОС хоёр мобилийг гаргалаа.
Android дээр ажиллах төхөөрөмж Wi-Fi-хотспотууд бүтээх боломжийг өгч,
жишээлбэл, метрогоор явах төлбөрөө хийж болох утсанд ашиглах Near-Field
Communication технологийг дэмжлээ. Android Market-ийн хавсралтын
магазины цуглуулга 100 мянган нэр төрлөөс давжээ. Тавдугаар сард AdMob
шуурхай рекламын суурийн арилжаа хийгдэж дууслаа. Арванхоёрдугаар сард
Samsung хувьдаа iPhone-тай өрсөлдөж чадах Nexus S телефоныг гаргасан
байв. Цаг хугацаа харуулж байгаагаар Google-ийн оролдлого талаар
өнгөрсөнгүй.
Гоминидын геномын тайлал
Тоо
баримт: Ойролцоогоор 38 000 жилийн өмнө гурван неандерталь
эмэгтэйчүүдийн хамгийн залуу нь амьдарч байсан бөгөөд түүний ДНК бүдүүвч
геномын тайллын үндэс болжээ.
Хүний
тайлагдсан геном 10 жилээс өмнөхөн нийтлэгдэж байсан ба одоо хүний
бүрэн геномын тоо хэдэн зуугаар хэмжигдэж байна. Энэ жил хүний хоёр
хамаатны неандертальцийн (тавдугаар сард) дөнгөж саяхан Алтайн агуйн
Денисовын гэгдэх хүний үлдэгдлээс бүдүүвч геномын тайллыг хийжээ. 40
000-50 000 жилийн өмнө амьдарч байсан амьтдын ДНК-ийг уншихын тулд
судлаачдад генетикийн материал хэрэгтэй байсан бөгөөд тэр нь үлдсэн
хэдэн яс ба шүд болжээ. Гэхдээ тэдэнд үхэж үрэгдсэн гоминидын ДНК-ийг
тэндээс олдсон бусад төрлийнхний ДНК-аас ялгах хэрэгтэй байлаа. Энэ
судалгааны санамсаргүй үр дүнд хүний тэр хоёр хамаатнаас орчин үеийн хүн
өөрийн геномынхаа хэдэн хувийг уламжлан авсан нь тогтоогдлоо. Тэгэхлээр
тэднийг бүрэн мөхжээ гэж хэлэхэд арай болохгүй биз.
Сансрын хөлөг Dragon
Тоо баримт: Олон улсын сансрын станцад SpaceX компаниар ачаа зөөлгөхөд 1,6 тэрбум ам.долларыг NASA төлөхөд бэлэн байна.
Арванхоёрдугаар
сарын 8-нд Канавералын хошуунаас дэлхийн түүхэнд анхных болох хувийн
сансрын хөлөг хөөрч амжилттай буцан ирлээ. Dragon нэртэй хөлөг Falcon
зөөгчийн тусламжтайгаар тойрог замд гарч дэлхийг хоёр тойроод Номхон
далайд төлөвлөсөн буултаа хийхдээ ачаа болгон авч явсан бөөрөнхий
бяслагаа муутгалгүй авч ирэв. Хөлөг ба зөөгчийг Америкийн дамжлагын
бизнес эрхлэгчдийн нэг Элон Маск (PayPal ба Tesla) үндэслэсэн Space X
компани бүтээжээ. Хэрэв дараагийн туршилт нь амжилттай болбол Олон улсын
сансрын станцад байгуулагдаад арав жил болоогүй компани ачаа зөөж
эхэлнэ. Сансрыг эзэмшихэд дутагдаад байсан хувийн санаачилга ийнхүү гарч
ирлээ.
Компьютерийн вирус Stuxnet
Тоо баримт: Ираны 60 гаруй мянган компьютер Stuxnet вирусийн халдварыг 2010 оны есдүгээр сард авсан байв.
Олон
жил яригдаж байсан санаа энэ жил хэрэгжин компьютерийн вирус томоохон
улсын батлан хамгаалах чадварыг эвдлэв. Нэр хаяггүй хорлон сүйтгэгчдийн
бай нь Ираны уран баяжуулах хөтөлбөр болсон юм. Вирус Stuxnet флэш
зөөгчөөр дамжих вирус дэлхий даяар 100 мянган компьютерийг гэмтээсний
ихэнх нь Ираных юм. Вирус уран баяжуулдаг эргүүлгийн хурдыг өөрчлөн
тэднийг жагсаалаас гаргаж байлаа. Арванхоёрдугаар сард Stuxnet өөрийн
зорилгодоо хүрлээ гэдгийг Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хүлээн
зөвшөөрсөн байлаа. Хохирол нь бага гэж үзлээ ч вирусийн кодын хэдэн
мянган мөр НҮБ-ын цөмийн зэвсэглэлийг хураах аварга байгууллагаас
хамаагүй үр дүнтэй болсон гэж болно.
Google Ngram Viewer
Тоо баримт: 5 195 769 ном Google Ngram Viewer хайлтын хуудаснаа индексжүүлэгдлээ.
Google
2010 онд номын худалдааг эхлүүлсэн ба энэ салбартаа тэд тэргүүлэгч
бөгөөд шилдэг нь биш. Харин номын худалдаатайгаа цуг нэгэн үйлчилгээг
эхлүүлсэн нь домог болох ирээдүйтэй Google Ngram Viewe болж байна.
Түүний тусламжтайгаар сүүлийн 500 жилд хэвлэгдсэн таван сая номыг хэд
хэдэн хэлээр уншиж болно. Компани нийтдээ 15 сая номыг дижитал болгосон
ба тэднийг индексжүүлсэний дараа хүн төрөлхтөнд өөрийн бичгийн соёлтой
танилцах хүчирхэг зэвсэг гарч ирнэ.