Парис хотын төвд байрлалтай “Hotel de Crillon”-ыг Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн худалдан авсан байна. Өмнө нь Place de la Concorde гэх ордон байсан энэхүү 18 дугаар зууны харшийг нийт 250 сая еврогоор худалдан авч байгаа аж. Тус ордонг АНУ-ын “Starwood Capital” компани эзэмшдэг байсан юм.
Ордонг 1758 онд барьсан бөгөөд 20 жилийн дараа АНУ болон Франц улсуудын түүхэн хэлэлцээрийг хийсэн газар аж. 1789 онд Лүи XVI хааныг ордоны өмнөх талбайд цаазалж байсан байна.
Ордонг 1758 онд барьсан бөгөөд 20 жилийн дараа АНУ болон Франц улсуудын түүхэн хэлэлцээрийг хийсэн газар аж. 1789 онд Лүи XVI хааныг ордоны өмнөх талбайд цаазалж байсан байна.
Зочид буудал 147 өрөөтэй, 360 ажилчинтай юм. Одоо үүнийг Швейцарийн “Kempinski” зочид буудлын сүлжээ ажиллуулах магадлалтай байгаа аж.
Э.Очирт