“Хүүхдийн нөхөр-буяны эзэн” боллоо

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

“Хүүхдийн нөхөр-буяны эзэн” боллоо

Монгол улсын Ерөнхий сайд, Хүүхдийн
төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн С.Батболд, Монгол улсын Шадар сайд
М.Энхболд нар сурлага, урлаг, спортын амжилтаараа шалгарсан 2010 оны
шилдэгийн шилдэг 20 хүүхдүүдэд болон хүүхдийн төлөө буянтай үйлс хийсэн
зарим хүмүүст өргөмжлөл гардууллаа. Энэ үеэр УИХ дахь “Хүүхдийн хөгжил,
хамгаалал оролцоог дэмжих бүлэг”-ийн тэргүүн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг
2010 оны “Хүүхдийн  нөхөр-буяны эзэн”-ээр өргөмжлөв.  Хүүхэд бүхний
тэгш эрхийг хангаж, аз жаргал, баяр  баясгалан, инээд хөөр, итгэл хайр,
хүртээхийг тууштай зорьсон хүүхдэд ээлтэй Монгол  улсыг хөгжүүлэхэд
оруулж буй хувь нэмрийг ийнхүү өндрөөр үнэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж