БНСУ-ын Кёнгнам Гусонгүн дүүрэгт өчигдөр автомашины ослын улмаас манай улсын иргэн 24 настай Б нас барсан билээ. Харин уг автомашинд талийгаач эмэгтэйтэй 24 настай эрэгтэй Э хамт явсан бөгөөд нуруундаа хүнд зэргийн гэмтэл авсаны улмаас ойролцоохи дүүргийн эмнэлэгт хэвтсэн байна. Гэр бүлийнхнийх нь манайд өгсөн мэдээллээр осолд өртөж хүнд бэртсэн эрэгтэйн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Нас барсан эмэгтэйн хувьд тус дүүргийн усан онгоцны үйлдвэрт гэрээгээр ажиллаж байжээ.Одоогоор уг хэргийн ослын шалтгааныг тодруулахаар Өмнөд солонгосын замын цагдаагийн ажилтнууд ажиллаж байна.
Н.Түвшин