Натали Портман жирэмсэн болжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Натали Портман жирэмсэн болжээ

“Хар хун” киногоороо Оскар авах магадлалтай хэмээн бичигдээд байгаа
Холливуудын үзэсгэлэнт бүсгүй Натали Портман уг киноны бүжиг дэглээчээр
ажилласан Франц бүжигчин Бенжамин Миллепиедтэй сүй тавьж, жирэмсэн
болсон тухайгаа мэдээлжээ. Хосууд энэ оны эхээр танилцсан ба өөрсдийн
харилцаагаа ихэд нууцалж байсан байна.

“Би өөрийн хувийн
амьдралаа нийтэд дэлгээд байхыг хүсдэггүй. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл
найз залуутай болсноо ч мэдэгдээгүй. Одоо бид хоёр үнэхээр аз жаргалтай
байгаа. Анхны хүүхэд маань удахгүй мэндэлнэ. Энэ бол манай гэр бүлийн
хамгийн том баяр байх болно” хэмээн Натали Портман хэлжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж