-Нийтийн тээврээр үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс нийтийн тээврийн хөнгөлөлтийн мөнгийг бүрэн санхүүжүүлээгүй гэж байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?
-2010 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээний нөхөн олговорт 30,9 тэрбум төгрөгийг баталсан. 2009 оны сүүлчээр хуралдсан НИТХ-аар нийслэлийн төсвөөс нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутны тээвэрлэлтийн нөхөн олговрын төсвийг дээрх хэмжээгээр баталсны зэрэгцээ мөн сурагчид, оюутнуудыг тээвэрлэх журмыг хамт баталсан юм. Тус журмын дагуу оюутнууд амралтын өдрүүдэд болон баяр ёслолын өдрүүдээр нийтийн тээвэрт мөнгөө төлж зорчсон. Иймээс төсвийн тухай хуулийн дагуу гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх ёстой. Ийнхүү 2010 онд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөн оюутныг тээвэрлэсний нөхөн олговорт 25,9 тэрбум төгрөг олгосон. Хийснийхээ хэрээр авдаг зарчмаар бол нийтийн тээврийнхэнд олгох нөхөн олговрыг бүрэн олгосон гэж ойлгож болно.
-Нийтийн тээврийн үйлчилгээ байнга алдагдалтай байдаг гэх юм. Энэхүү алдагдлыг хэрхэн нөхдөг вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээ алдагдалтай байна, тэр алдагдлыг нөхөөд өгөөч гэсэн хүсэлтийг тээврийн компаниуд тавьдаг. Алдагдал байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг үе шаталсан байдлаар шийдвэрлэхээр болсон. Ирэх оны төсөвт л гэхэд “Цахилгаан тээвэр” компанийн хуримтлагдсан ажилчдын нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөр, мөн тус компанийн үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэхэд зориулсан төсөв хөрөнгийг нийслэлээс батлаад байна. Энэ мэтчилэн бид хуримтлагдсан асуудлаа үе шаттайгаар шийдвэрлээд явах боломжтой.
Мөн үнэ тарифыг нэмэх саналыг ч гэсэн тээврийн байгууллагууд тавьдаг. Гэтэл нөгөө талд нийслэлийн иргэдийн эрх ашиг байна. Нийтийн тээврийн газар нь тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй Авто тээврийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулан үнэ тарифыг мөрдөж ажилладаг. Манай хооронд байгуулсан гэрээ 2011 оны дөрөвдүгээр сарын 15 хүртэл сунгагдсан. Одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэтэл нийтийн тээврийн төрийн бус байгууллагаас үнэ тарифыг нэмэх шийдвэр гарсан мэтээр ярих нь зохисгүй хэрэг юм. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс үнэ тариф өөрчлөгдөхгүй. Одоогийн мөрдөж буй тариф хэвэhttp://www.news.mn/admin/core/content/save/эр мөрдөгдөнө гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Бид энэ талаар том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийнхөнтэй уулзаж ярилцана. Харилцан зөвшилцөж үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна гэлээ.