Онцгой байдлынхан шилдгээ тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Онцгой байдлынхан шилдгээ тодрууллаа

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Онцгой байдлын албаны тэргүүний ажилтан” тэмдгээр найм, “Онц гал сөнөөгч” тэмдгээр 13, ОБЕГ-ын даргын “Жуух бичиг”-ээр ес, Баярын бичгээр 17, Сайшаалын үнэмлэхээр 33 албан хаагч шагнагдсан бол 2010 оны Хөдөлмөрийн аваргаар ес, Ажил мэргэжлийн аварга есөн албан хаагч тодорчээ.  Мөн хамгийн олон цаг гамшгийн голомтод ажилласан албан хаагч, олон дуудлага хүлээн авч ажилласан дуудлага хүлээн авагч, олон хүний амь аварсан албан хаагчийг шалгаруулжээ. Тухайлбал Гамшиг ослоос хамгийн олон хүний амь нас аварсан албан хаагчаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105-ын аврагч дээд түрүүч А.Өнөржаргал, Гамшиг ослын голомтод хамгийн олон цаг ажилласан албан хаагчаар Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн нэгжийн бүлгийн дарга шадар дэслэгч  Х.Өлзийхутаг, Хамгийн олон цаг гал түймрийн голомтод ажилласан албан хаагчаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн гал сөнөөгч дээд түрүүч Б.Хосбаяр,олон дуудлага хүлээн авсан албан хаагчаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах 26 дугаар ангийн дуудлага хүлээн авагч дээд түрүүч П.Булганмаа нар тодорчээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж