Газрын тосны үнэ 26 сарын өндөрлөгөөс буурлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Газрын тосны үнэ 26 сарын өндөрлөгөөс буурлаа

Экспортлогч орнууд хангамжийг сайжруулах төлөвлөгөөгүй байгаа гэдгээ зарласнаар даваа гаригт газрын тосны үнэ 26 сарын турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрсэн билээ. Харин өдрийн арилжаа дуусах үед хар алтны үнэ буурч эхэлсэн байна. Энэ нь БНХАУ-ын хэрэглээ төдийлөн өсөхгүй гэх мэдээлэлтэй холбоотой байжээ. АНУ-ын түүхий нефтийн үнэ 92 ам.доллар болтол нэмэгдсэн ч удалгүй 0,76 хувиар унаж, 91 ам.доллараас буурчээ. Харин Лондон дахь Брент маркийн нефтийн үнэ нэг хувиар буурч, баррель нь 93,50 ам.доллар болов.

Иракийн Газрын тосны сайдын халааг авч байгаа хүн газрын тосны үйлдвэрлэл өдрийн 2,6 сая баррель буюу сүүлийн 20 жилийн хамгийн их өндөр хэмжээнд хүрсэн байгааг мэдэгдсэн юм. Иракийн хувьд 2016 он гэхэд нефтийн үйлдвэрлэлтийг 12 сая баррель хүргэхээр төлөвлөж байгаа. Ингэвэл Саудын Арабын үйлдвэрлэлтийн хэмжээг ардаа орхих юм.

ОПЕК-ийн зарим орнууд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх сонирхолгүй байгаа тухай зарлаад байгаа. Зургадугаар сард болох чуулга уулзалтаас өмнө ямар нэг байдлаар хуралдах шаардлагагүй гэж хэлж байгаа юм. Түүнчлэн Европ болон АНУ-д цаг агаар хүйтэрч буй нь нефть бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж буй зэргээс болж үнэ өсч байсан ч Зул сарын баярын өдөр БНХАУ-ын төв банк бодлогын хүүгийн төвшинг 25 суурь оноогоор нэмэгдүүлэх болсон. Ингэснээр газрын тосны хэрэглээгээр дэлхийд хоёрдугаарт байдаг тус улсын нефть бүтээгдэхүүний хэрэглээ буурч болзошгүй буйтай холбогдуулан үнэ унажээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж