Их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрт Хүний хөгжил сангаас 500 мянган төгрөг олгох шийдвэр гарсан ч бодит ажил болоогүй байна. Гэхдээ оюутнуудын сургалтын төлбөрт нийт 82.5 тэрбум төгрөг баталжээ. БСШУЯ оюутнуудын нарийвчилсан судалгааг хийж дууссаны дараа ирэх сард их, дээд сургуулиудын дансанд мөнгийг шилжүүлэх аж. Тухайн оюутны Хүний хөгжил сангийн дэвтэрт 500 мянган төгрөгөө авсан тухай тэмдэглэл бичиж баталгаажуулах юм байна.
С.Отгон