Неандерталууд ногоог болгож иддэг байжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Неандерталууд ногоог болгож иддэг байжээ

Неандерталууд ургамал, ногоог болгож иддэг байсан гэдгийг нэгэн олдвор харуулсан байна. Судлаачид неандертал хүний гавлын ясны үлдэгдлийн шүдний завсар гал дээр болгосон ургамал олсон байна. Энэ нээлт эдгээр хүмүүсийг зөвхөн мах иддэг байгаагүй бөгөөд өмнө нь бодож байснаас ч илүү хөгжингүй байсан гэжээ. АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академиас гаргасан байна. Неандерталуудыг зөвхөн мах иддэг байсан гэсэн ойлголт өргөн тархсан байдаг. Тэдний ясанд хийсэн шинжилгээнд тэд бараг ногоо иддэггүй байсан гэдэг нь тодорхой байсан юм. Махнаас өөр зүйл иддэггүй байснаас болж Мөсөн галавын үед тэдний гол хүнс болох арслан заан зэрэг амьтад үгүй болсоны дараа эдгээр хүмүүсийг устаж үгүй болсон гэх таамаглал байдаг юм.

Өмнөх олдворуудад неандерталуудын амьдарч байсан газраас ногоо, зр тариа олдож байсан ч тэд энэ хүнсийг иддэг байсан гэдгийг анх удаагаа баталж байгаа аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж