“Баяраар гэр бүл дээрээ очиж чадахгүй байгаа хүмүүс болон дулаан хувцас, мөнгөгүй байгаа иргэдэд зориулж үүнийг хийхийг хүссэн юм” гэж Польш гаралтай Олек хэлж байна. Тэрбээр өөрөө гэр бүлтэйгээ баяр тэмдэглэж чадахгүй бөгөөд хайртай хүмүүсээсээ хол байгаа бусад хүмүүсийг бодож энэ бүтээлээ хийжээ. Энэ нь Нью Йорк хот болон “Довтолж буй бух”-ыг хийсэн уран барималч Артуро Ди Модикагийн дурсгалд зориулсан түүний бэлэг аж. Хөшөөг 1989 оны Зул сарын баярын өмнөхөн “Wall Street”-д байрлуулж байсан бөгөөд америкчуудын хүч чадлын бэлгэдэл гэгддэг юм.
Харамсалтай нь түүний бэлгийг удаан байлгасангүй. Олекийн хэлснээр өглөө эрт цэцэрлэгийн үйлчлэгч нэхсэн нөмрөгийг нь ураад авчихсан гэнэ.
Э.Очирт