Оросын десантууд ойрын үед шүхэргүйгээр онгоцноос үсрэхээр төлөвлөж байгаа бөгөөд биедээ авч явахуйц нислэгийн жижиг аппаратын тусламжтайгаар үсэрнэ хэмээн Московский комсомолец сонинд бичжээ. Энэ аппарат нь десантуудыг эсрэг талын харуулд харагдахгүй түргэн хугацаанд газардах боломжийг олгох юм. Москва хотын Физик-Техникийн Дээд Сургуулийн агаарын механик болон нислэгийн техникийн тэнхимийн ажилтнууд уг тусгай аппаратыг бүтээхээр ажиллаж байна. Сонирхолтой нь уг аппаратыг барууны орнууд бүтээсэн далавчтай хувцаснаас санаа аван бүтээж байгаа юм. Аппарат нислэгийн хурдыг сааруулан десант хөл дээрээ газардах боломжтой бөгөөд хэрвээ гараа дэлгэхгүй бол доош уналтын хурд нэмэгдэн газраас ажиглах боломжгүй хурднаар буух гэнэ. Нисдэг аппараттай хувцасны эхний загварыг Рязаны агаарын десантын сургуульд туршихаар төлөвлөж байна.
Н.Тунгалаг