Автомашины албан татвар, төлбөрийг хурааж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Автомашины албан татвар, төлбөрийг хурааж эхэллээ

Автомашины нэгдсэн үзлэг өнөөдрөөс эхэлж байна.  Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 150 мянган тээврийн хэрэгсэл байгаа учраас авто үзлэгийг эрт эхлүүлэхээр болжээ.  Машины тоо ийнхүү эрс нэмэгдсэн тул иргэдийг  чирэгдүүлэхгүй байх  үүднээс есөн дүүрэг болон оношлогооны гурван төв дээр энэ сарын 16-наас зургадугаар сарын 1-нийг хүртэл автын үзлэгийг явуулж, татвар хураамжийг авахаар төлөвлөсөн байна.  Энэ жилийн хувьд татварын хэмжээ 25-50 хувиар нэмэгдсний зэрэгцээ агаарын бохирдлын татвар нэмж авах юм. Эхний ээлжинд 2011 оны хоёрдугаар сарын 16-наас тавдугаар сарын 31-ний хооронд автомашины албан татвар, төлбөр хураах бол хоёрдугаар үе шатыг 2010 оны зургадугаар сарын 02-ноос зургадугаар сарын 16-ныг хүртэл  үргэлжлүүлж, хяналтын үзлэг шалгалт хийх юм байна.

БАЙРШИЛ:

  • БГД-ийн 5 дугаар хороо Энхтайвны өргөн чөлөө-93, татварын хэлтсийн байр,
  • БЗД-ийн 13 дугаар хороо Мал эмнэлэгийн байр,
  • СБД-ийн 5 хороо Энхтайвны өргөн чөлөө-5, Макс худалдааны төв, татварын хэлтсийн байр,
  • СХД-ийн 18 дүгээр хороо Татварын хэлтсийн байр,
  • ХУД-ийн 3 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, ЗДТГ-ын хажууд татварын хэлтсийн байр,
  • ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр ‘’Нэг цонхны үйлчилгээний танхим’’
  • Налайх дүүрэг –Татварын хэлтсийн байр
  • Багахангай дүүрэг –Дүүргийн захиргааны байранд
  • Багануур дүүрэг- Татварын хэлтсийн байранд тус тус байрлах юм байна. Иргэд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, агаарын бохирдлын төлбөрөө төлөхдөө дараахи материалыг бүрдүүлэн ирэх ажээ:

ИРГЭН:

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
  • Иргэний үнэмлэх

ААНБ:

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
  • Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Албан татвар, төлбөр төлсөн баримт
  • Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт/ албан бичгээр/ тус тус бүрдүүлэх материалуудаа авчирах юм байна.

Үүнээс гадна авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд өөрчлөлт орж байгаа бөгөөд Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг Улаанбаатар хотод дараах хэмжээгээр ногдуулах аж.

  • 1. 2 дугутай мотоцикл -2500
  • 2. 3 дугутай мотоцикд -4000
  • 3. Суудлын авто машин нь цилиндрийн багтаамжтай нэг см3 тутамд

                а. 2001см куб хүртэл-24
       
                б. 2001-3001 см куб хүртэл -27
       
                в. 3001 см куб болон түүнээс дээш -33 төгрөгөөр

  • 4. Микроавтобус 15 хүний суудалтай -50000
  • 5. Автобус -62400
  • 6. Ачааны машин 1-100 хүртэл тонны даацтай -30000-720000
  • 7. Тусгай зориулалтын машин -16000
  • 8. Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл – 18000
  • 9. Бага оврын трактор -8000
  • 10. Чиргүүл /даацын 1 тонн тутамд/ 8000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд энэ нь 2011-оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа юм.

    Авто тээвэр агаар бохирдуулах хэрэгсэл бөгөөд агаар бохирдуулсны төлбөр ногдуулдаг бөгөөд авто тээврийн хэрэгслээх ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамааран хувь, хэмжээгээр тогтоосон байна.

    Үүнд:

    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ангилал CO2 хийн ялгарал г/км, жилд ногдуулах төлбөр /төгрөгөөр/

    • А. 121-180 – 1800төг
    • Б. 181-250 -2100 төг
    • В. 251-350 – 3500төг
    • Г. 351-500 -5000төг
    • Д.501-750 -7500төг
    • Е. 751-ээс дээш -9500 төгрөг байх ажээ.

    Түүнчлэн нэгж километрт зайд явахад 120 грамм болон түүнээс дээш бага хэмжээний нүүрсхүчлийн хий ялгаруулдаг авто тээврийн хэрэслийг төлбөрөөс чөлөөлөх арга хэмжээг авах гэнэ.

    Ж.ЭРХЭС

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж