Нийтийн тээврийнхэн мэдэгдэл хийв

Хуучирсан мэдээ: 2010.12.28-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийнхэн мэдэгдэл хийв

Нийслэлийн нийтийн тээврийн газрынхан нийтийн тээврийн зорчих тасалбарын үнэ нэмэх асуудлаар яг одоо өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Энэ нийслэлийн Нийтийн тээврийн газрын орлогч дарга Ч.Энхсайханаас тодруулахад “Өнөөдөр нийслэл хотод том оврын автобусны 26 компани нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулж байна. Тэд өөрсдийгөө алдагдалд орсон хэмээн мэдэгдэж, ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс том хүн 400 төгрөг, хүүхэд 300 төгрөг, үнэгүй зорчих үнэмлэхтэй иргэд 100 төгрөгөөр зорчих болсон тухай өнөөдөр Монголын хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийлээ.  Бид энэ мэдээлэлийн дагуу эсрэг байр суурьтай байгаа гэдгээ мэдэгдэж байна. Том оврын тээврийн хэрэгсэлээр үйлчилгээ эрхлэгчид үнэ нэмэх шаардлагатай байгаа талаараа бидэнд болон Нийслэлийн удирдлагуудад удаа дараа мэдэгдсэн ч  дорвитой арга хэмжээ авсангүй гэж байна. Гэвч эдгээр том оврын тээврийн хэрэгсэлээр үйлчилгээ үзүүлдэг албан байгууллагууд үнэ нэмэх үндэслэлээ албан ёсоор тайлагнахгүй байгаа. Шударга бус өрсөлдөөөнийг хянан зохицуулах газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг болон манай байгуулагаас зорчих тасалбарын үнийг нэмэх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Тэгээд хэдхэн компаний мэдэгдлээр нийслэлийн иргэдийн эрх ашгийг зөрчих боломжгүй гэж үзэн үнэ нэмэхийг эсэргүүцэж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж