NBA-ын гурван удаагийн бүх одод тоглогч Стив Фрэнсис Хятадын лигт ирж тоглоод удаагүй байгаа. Гэсэн ч тэр хоёр долоо хоногийн хугацаанд дөрвөн тоглолт хийгээд л урд хөршийг орхиж байна. Түүний хувьд Хятадын сагсан бөмбөгийн лигийн Бээжингийн “Нугаснууд” багтай 32 тоглолтод оролцохоор 800 мянган ам.долларын гэрээг үзэглэсэн. Гэхдээ гэрээний нэг заалт нь тоглогч өөрөө гэрээгээ цуцалж болох юм. Түүний шийдвэр гаргахад нөлөөлсөн гол зүйл нь талбайд өнгөрүүлэх минут нь бага байсан, мөн өөрөө сайн толглохгүй байсантай нь холбоотой. Бээжингийн багийн хувьд түүнийг алдарт тоглогч Яао Минтэй нэг багт тоглож байсан, Хятадад нэлээд алдартай тоглогч учраас багтаа элсүүлсэн юм. Тэрбээр “Би тоглож чадахгүй байгаадаа сэтгэл дундуур байна. Талбайд биеийн хүч маань бэлэн биш байгааг мэдлээ. Энэ баг их сайн. Гэрээг аль аль талд ашигтайгаар хийсэн” гэж тэр хэлжээ.
Фрэнсистэй төстэй тоглолттой NBA-ын хуучны нэг тоглогч Хятадын лигт сайн тоглож байгаа нь Стифен Марбери юм. Өөрийн сайн тоглолтоо гаргаж чадаж байгаа хуучны од маань Хятадын багаас сарын 60 мянган ам.долларын цалин авдаг ажээ.
Score Studio